ЭМЯ: Коронавируст халдварын 517 тохиолдол шинээр бүртгэгдлээ
- 2022-02-25
- Нийгэм
- 0

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 517 тохиолдол шинээр бүртгэгдэж, дөрвөн хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 279 нь Улаанбаатар хотод, 238 нь орон нутагт байна.
Одоогоор 3105 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 734, жирэмсэн эх 187 байна. Гэрийн хяналтад 9829 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

