Ардчилсан намаас Орос, Украины цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн мэдэгдэл гаргажээ

Монголын Ардчилсан намаас өнөөдөр Орос Украины цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд тэрээр "Сүүлийн хэдэн өдрийн турш В.Путин тэргүүтэй Кремлийн удирдагчид ОХУ-ын армийн бүх хүч хэрэгслээ ашиглан НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан Украин улсын эсрэг цэргийн тусгай ажиллагаа нэртэй эзлэн түрэмгийлэх довтолгоо хийж байгааг Монголын Ардчилсан Нам эрс эсэргүүцэн буруушааж байна. Үй олон энгийн номхон иргэдийн амь нас үрэгдэж, эдийн засгийн асар их хор хохирол учруулах аюултай энэхүү үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг бид шаардаж байна.

ОХУ-ын энэ алхам нь хэрхэвч зөвтгөх аргагүй бөгөөд Европ болон дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд нэн аюултай үйлдэл юм.

Энэ хүнд цаг мөчид Монголын Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна хэмээсэн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Энхээ (202.126.89.73)

    2022-02-28

    Энэ нам угаасаа байхгүй. Хэдэн зольбон юмнууд гудамжны лалруудын мэдэгдэл. Одоо барьж хорих хэрэгтэй. Мод тариул. Залхууг нь цааш харуул.

  • Иргэн (66.181.161.81)

    2022-02-28

    Улс орон самарсан АН гэгч өөрсдийгөө хичээ Орос улс та нар падл гүй

  • иргэн (66.181.160.90)

    2022-02-28

    хэдэн олигорхи хулгайч нарын буруу булхайгаа саармагжуулах арга нүх сүв хайсан байж ядсан байчилсан шинж төрхөө гишүүд дэмжигчид гэж бүү донгосч солиор нэг ч дэмжигч гишүүдгүй болчихоод байдалд орсон башир арга .нэгэн цагт жангаа хүртэх цаг чинь ирнээ та хэдхэн хуйвалдагч хулгайчид алуурчид хичнээн эх орончидоо цааш нь харуулсан билээ. ард түмэн сохор биш