О.Гэрэлт-Одын санаачилгаар монгол эрчүүдийн зөвлөгөөн болно

Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын санаачилгаар "Монгол эрчүүдийн улсын зөвлөгөөн"-ийг зохион байгуулагдах гэж байна.

Уг зөвлөгөөн гуравдугаар сарын 18-нд болох ба улс орны өнцөг булан бүрээс төлөөлөл оролцох аж. Зөвлөгөөнд Монгол эр хүн бүр оролцох эрхтэй ба урилгаар салбар бүрийн төлөөллийг оролцуулахаар төлөвлөөд байгаа аж. 

Уг зөвлөгөөний зорилго нь Монгол аав, нөхөр, хүү гэж ямар байх ёстойг тодорхойлох аж.

Өөрөөр хэлбэл, сүүлийн үед Монгол эр хүний зан араншин, бие бялдар өөрчлөгдөж байна гэх шүүмжлэл нэлээд гарах болсон тул уг зөвлөгөөнийг зохион байгуулж "Монгол эр хүн гэж ямар байх ёстой юм бэ?" гэдэг асуудлаар тал бүрийн төлөөллийн санаа бодлыг сонсохоор төлөвлөөд байгаа аж. Ингээд зөвлөгөөнд оролцогчид Монгол эр хүний бие бялдар, оюун санааг тодорхойлж, эрчүүддээ зориулсан уриалга гаргахаар төлөвлөжээ.  

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Шаарийхүү 91166977 (150.129.142.12)

    2022-03-13

    Оролцох хүсэлтэй байна .Амьдралын туршлагатай ахмад үеэс оролцуулах Тухайлбал Хурц сайд Гомбожав УИХ Гомбосүрэн элчин гэх мэт төр түшэлцэж явсан хүмүүс