ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь гуравдагч улсуудад үзүүлэх сөрөг үр дагаврын талаар  санал солилцов

Монгол Улсаас Европын Холбоонд суух Элчин сайд Л.Болд 2 дугаар сарын 28-нд Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал ноён Гуннар Вигандтай танилцах уулзалт хийв.

Манай ”гуравдагч хөрш” Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаандаа Монгол Улс чухал ач холбогдол өгдөгийг цохон тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө нягт хамтран ажиллахаа Элчин сайд илэрхийлэв. 

 

Украин Улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэдээ татан авах ажиллагааг Монгол Улсын Засгийн газар шуурхай зохион байгуулсныг мэдээлж, иргэд татан авах ажиллагааны асуудлаар цаашид хамтран ажиллах талаар ярилцав. Түүнчлэн, Украин Улс дахь нөхцөл байдалтай холбогдуулан Европын Холбооноос ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь гуравдагч улсуудад үзүүлэх сөрөг үр дагаврын талаар  санал солилцов.

Ноён Виганд Европын Холбоо, Монгол Улсын харилцаа ардчиллын нийтлэг үнэт зүйлс болох хүний эрх, эрх чөлөөний зарчимд тулгуурлан хөгжиж буйд сэтгэл  хангалуун буйгаа илэрхийлж, Элчин сайдад цаашдын ажилд өндөр амжилт хүсэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)