Монгол улсыг мэдээллийн технологийн үйлдвэрлэл хөгжих тусгай бүс болгоход чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлнэ

Техник, технологийн хурдацтай хувьсал, хөгжлийн эрин үед улс даяар цахим шилжилтийг нэвтрүүлэхэд эрх зүйн суурь үндсийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой бие даасан 5 хуулийг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнгөрсөн намрын чуулганаар эцэслэн батлуулсан.

Виртуал хөрөнгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиудын хэрэгжилт, үр дүн, хяналт шалгалтын ажлуудын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралтай ярилцлаа.

Цахим орчинд хүний эрх, хүүхдийн эрх хамгааллын асуудлуудад анхаарч, цаашид Монгол улсыг мэдээллийн технологийн үйлдвэрлэл хөгжих тусгай бүс болгоход чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх, холбогдох хуулийн төсөл боловсруулах, бусад бэлтгэл ажлыг эхлүүлэхээр санал солилцов.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (64.119.24.32)

    2022-03-06

    Эхлээд АН-ын олигархуудыг буулгаж авах хэрэгтэй. Коммунист байсан улсад жинхэнэ бизнесмэн гэж байдаггүй юм.