"Модлог ургамалын тарьц, сууулгацын нөөцийн мэдээлэл" бүртгэх вэб хуудсыг ажиллуулж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран "Модлог ургамалын тарьц, сууулгацын нөөцийн мэдээлэл" бүртгэх вэб хуудсыг ажиллуулж эхэллээ.

Энэхүү бүртгэл нь мод, бут, сөөгний тарьц, суулгац болон үр, тайраадас борлуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн улсын хэмжээний нөөцийн мэдээллийг тооцох зорилготой тул иргэн, аж ахуйн нэгжийг www.terbummod.mn сайтад хандан нөөцийн мэдээллээ бүртгүүлэхийг урьж байгаа юм байна. Дараагийн шатанд аж ахуйн нэгжүүдтэй хамтран тарьц, суулгац иргэдэд танилцуулж, борлуулах захиалгын платформ, тарьсан модоо бүртгэх мобайл аппликейшнийг танилцуулахаар төлөвлөж байна гэлээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)