Их Монголын Алтан Одод маргааш цуглана
- 2012-05-23
- Спорт
- 0
Мэргэжлийн сумо бөхийн 69 дахь их аварга Хакухо М. Даваажаргалын санаачилсан хүмүүнлэгийн үйлсийг дэмжих сагсан бөмбөгийн шоу тоглолт энэ сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд 18.00 цагт болно. 





Мэргэжлийн сумо бөхийн 69 дахь их аварга Хакухо М. Даваажаргалын санаачилсан хүмүүнлэгийн үйлсийг дэмжих сагсан бөмбөгийн шоу тоглолт энэ сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд 18.00 цагт болно. Шоу тоглолтонд Хакухо М. Даваажаргал, Озэки Харумафүжи Д. Бямбадорж, Хакурюү М. Ананд нарын тэргүүтэй сумочид өрсөлдөх бол үндэсний бөхчүүдийн багт Даян аварга Г. Өсөхбаяр, Аварга С. Мөнхбат, арслан Х. Мөнхбаатар, Д. Ганхуяг, гарьд Н. Ганбаатар, Ж. Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М. Өсөхбаяр, Ч. Санжаадамба нарын цолтнууд багтжээ.
Харин урлаг, спортын холимог оддын тоглолтонд Олимпийн аварга Н. Түвшинбаяр, Э. Бадар-Ууган, Х. Цагаанбаатар нарын алдартай тамирчид болон урлаг нийгмийн салбарын алдартнууд оролцож, хүүхдийн сайн сайхны төлөөх буяны үйлсийг дэмжихээр болжээ. “Их Монголын Алтан Одод”-2 сагсан бөмбөгийн шоу тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт урлаг, спортынхон өрсөлдөх бол хоёрдугаар хэсэгт сумочид болон үндэсний бөхчүүд тоглоно.
Тэд тоглолтоос олсон орлогоо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 20 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэж, хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 1200 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулахаар бэлтгэж байна. Тоглолтын ивээн тэтгэгчээр Хакухо сан, Үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Мон Лаа” компани, Сагсан бөмбөгийн “TLG-13” ТББ, Олимпийн аварга Э. Бадар-Ууган, Дэлхийн аварга Х. Цагаанбаатар, Гавьяат тамирчин Б. Наранбаатар нарын үүсгэн байгулсан “Амжилтын төлөө хамтдаа” ТББ, ажиллаж байна. Дашрамд дуулгахад тоглолтын үеэр үзэгчдийн дундах тэмцээний ялагч Хакухогийн гарын бэлгийг хүртэх боломжтой юм.




Ч. Батцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (2)
ebuush (103.11.193.22)
yay mongoliin odod ain uneheer gaihaltai erch huchtei hun chanartai ulsuud baigaasai hemeen husej baina
(202.179.16.198)
goy yumaa uznee