“Харилцан хүндэтгэе” сарын аян зарлалаа
- 2022-03-11
- Нийгэм
- 0

Жил бүрийн гуравдугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хийгээд Монгол Улсын Зэвсэгт хүчний өдөр тохиодог. Эхний өдрийг эмэгтэйчүүдийн, тэр дундаа эхчүүдийн баяр болгон тэмдэглэж заншсаны сацуу Зэвсэгт хүчний өдрийг эрчүүдийн баяр мэтээр ойлгох нь бий. Дээрх хоёр баяртай холбоотойгоор жендэрийн асуудал хамгийн ихээр хөндөгддөг.
Тиймээс Жендэрийн үндэсний хорооноос “Харилцан хүндэтгэе” сарын аяныг зарлаад байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү аяныг гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд орон даяар зохион байгуулж байна.
Аяны хүрээнд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх нөлөөллийн ажлыг өрнүүлэх юм.

“Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриатай аянд НЗДТГ нэгдэж, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад чиглэсэн ажлуудыг хийх аж.





Сэтгэгдэл (0)