Өмнөд Солонгос Хятадтай цэргийн салбарт хамтарна

Цэргийн техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах салбарт хамтран ажиллах талаар Өмнөд Солонгос болон БНХАУ хамтран ажиллах гэрээнд удахгүй гарын үсэг зурах гэнэ. 

Цэргийн техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах салбарт хамтран ажиллах талаар Өмнөд Солонгос болон БНХАУ хамтран ажиллах гэрээнд удахгүй гарын үсэг зурах гэнэ. Энэ тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаала¬хын сайд Ким Ван Жин мэдэгдсэн байна. Үүнтэй зэрэгцэн цэргийн тагнуулын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахад чиглэгдсэн хэлэлцээрийг  Өмнөд Солонгосын тал Японтой үргэлжлүүлэх гэж байгаа юм. Цөмийн туршилт хийхгүй байх тал дээр БНХАУ Умард Солонгосыг ятгах болно гэх мэдээлэл сүүлийн үед тархаад байгаа билээ. Учир нь тус улсын нутаг дэвсгэр дээр байх Чанбайшан уул дахь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм.

Л. Алтан-Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)