Улсын хэмжээнд автобензиний 35 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд энэ сарын 07-ны байдлаар нийт 162,965 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,579 тонн буюу 69 хоног, АИ-92 автобензин 50,098 тонн буюу 38 хоног, АИ-95 автобензин 3,106 тонн буюу 37 хоног, ДТ 95,447 тонн буюу 35 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 84,110 тонн буюу АИ-92 автобензин 32, АИ-95 автобензин 29, ДТ-ний 43 хоног буюу хэвийн нөөцтэй байна гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)