Их хэмжээний онцгой албан татвараас зайлсхийсэн гэмт хэргийг илрүүллээ

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн архи, согтууруулах ундааны зүйлд хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, нийтийн цахим сүлжээгээр иргэдэд худалдаж, их хэмжээний онцгой албан татвараас зайлсхийсэн гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоожээ. Буруутай этгээдүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах”, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Татвар төлөхөөс зайлсхийх”,  18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд нийтийн цахим сүлжээнд эх үүсвэр тодорхойгүй, тусгай зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж, иргэдийн худалдаж байгаа согтууруулах ундааг худалдан авахгүй байхыг сэрэмжлүүллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ХУУЛИЙНХАНД ???? (64.119.18.232)

    2022-03-13

    Алтанбулагийн чөлөөт бүсэд хямд зардаг архи биш үү?