ГХЯ: Ямар ч зорилгоор Украин улсад зорчихгүй байхыг анхаарууллаа

Украин Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад зорчих нь амь насны өндөр эрсдэлтэй.

Иймд ямар ч зорилгоор Украин Улсад зорчихгүй байхыг Монгол Улсын нийт иргэддээ Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дайныг дуусгах сонирхолгүй байгааг Францын тал мэдээлсэн байна. Түүнчлэн Орос, Украины гадаад хэргийн сайд нарын уулзалтаас ахиц дэвшил гараагүй талаар мэдээлсэн билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)