Караокед цээжин тус газраа шархтай амиа алдсан байжээ

Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 14-ний өдрийн 01:11 цагт Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн караокед “Цээжиндээ хутгалуулсан ухаангүй хүн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 32 настай, эрэгтэй, иргэн "Н" цээжин тус газраа шархтай амиа алдсан байжээ.

Уг хэрэгт холбогдуулан иргэн "Г" гэгчийг тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 04:00 цагийн үед дайчлан баривчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)