Д.Бат-Эрдэнэ ”Монголын мистер”-ээр шалгарав

"Монголын бодибилдинг, фитмесийн нэгдсэн холбоо"-ноос зохион байгуулсан бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөжээ. Тэмцээн 60, 65, 70, 75 кг-ын ангилалд болсон байна.
"Монголын бодибилдинг, фитмесийн нэгдсэн холбоо"-ноос зохион байгуулсан бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөжээ. Тэмцээн 60, 65, 70, 75 кг-ын ангилалд болсон байна.
Арав гаруй клубийн 60 шахам тамирчин хөл, хэвлий, мөр, цээжний булчингийн хөгжлөөрөө өрсөлджээ. Ингээд улсын аварга буюу 2012 оны Монголын мистерээр Д.Бат-Эрдэнэ шалгарчээ. Тэрээр "Төмөр ертөнц" клубийн тамирчин бөгөөд өнгөрсөн оны шилдгээр мөн шалгарч байсан юм байна. Бодибилдингийн спортоор 12 жил хичээллэж байгаа тэрээр ирэх есдүгээр сард болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ.
"Монголын бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоо"-ноос улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнөө жил гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа юм байна.

Л. Алтан-Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)