"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Х.Бадамсүрэн чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов

Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал Тусгаар тогтнолын ордонд болж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны дүрмийг шинэчлэн батлахаас гадна удирдах зөвлөлийн гишүүдийн болон холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан юм.

“Нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэлээр урагшилцгаая” уриатай ээлжит бус их хурлаар МЧБХ-ны сүүлийн 13 жилийн талцал хуваагдал, үл ойлголцлыг эцэс болгож, холбооны 29 гишүүнтэй Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталжээ. 

Тухайлбал, МЧБХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар, Дэд Ерөнхийлөгчөөр П.Гансүх, Ерөнхий нарийн бичгийн даргаар П.Буяндэлгэр нарыг сонгожээ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (43.228.131.118)

    2022-03-21

    Ер нь бол генсек нь бүх үйл ажиллагаагаа хариуцах учир тэр хүнээс л их зүйл шалтгаална даа.