НОБГ: Утаажилтын бүсээс 49 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангажээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 35, аврах ажиллагааны 3 буюу нийт 38 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид дээрх дуудлгаар шуурхай үүрэг гүйцэтгэж,  утаажилтын бүсээс 49 иргэнийг гарган аюулгүй байдлыг хангаж, иргэдийн 490 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Аюулт үзэгдэл, ослын дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.1%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)