“Илүүдэл жингүй - Эртэч Монгол” аяны хүрээ өдрөөс өдөрт тэлж байна
- 2022-03-22
- Нийгэм
- 0

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Илүүдэл жингүй - Эртэч Монгол” аян 23 дахь өдрөө болж байна. Өнгөрсөн хугацаанд 164463 иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагджээ. Энэ нь зөвхөн биечлэн ирж дасгал хийсэн хүний тоо юм. Харин цахимаар 350 гаруй мянган хүн дасгал хийсэн судалгаа байна.
Өнөөдөр улсын хэмжээнд 11722 иргэн 216 заал, найман фитнесс, дөрвөн гадаа талбай, 11 клуб, 172 чийрэгжүүлэх төв, 10 соёлын төв, гурван усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлж, дасгал хөдөлгөөн хийжээ.
“Илүүдэл жингүй - Эртэч Монгол” аяны хүрээ өдрөөс өдөрт тэлж байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 335 байгууллага энэхүү аяныг дэмжиж байгаа юм. Тэгвэл энэ өдөр улсын хэмжээнд Ховд аймгийн иргэд хамгийн идэвхтэй байсан бөгөөд 1563 иргэн биечлэн хамрагдаж дасгал хийжээ. Өнөөдөр хамгийн ахмад нь Дорнод аймгийн 80 настай буурал бол Сүхбаатар, Ховд аймгийн дөрвөн настай балчир хамгийн залуу нь байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл (0)