Зуузуугийн найзууд” Мөнгөн мод-2021 наадмын шилдэг цахим бүтээлээр шалгарлаа

“13 дахь удаагийн Мөнгөн мод-2021 наадмын шилдэг цахим бүтээлээр “Зуузуугийн найзууд” шалгарлаа. Амжилт анимэйшны бүтээл Зуузуугийн найзууд нь 2019 онд анхны ангиа “Чихэр ааруул” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болгож байжээ.

Тус бүтээл нь Монгол хүүхдүүдийн сэтгэхүйн онцлог, суурь хүмүүжил,  Монгол өв уламжлалаа багаасаа ойлгоход чиглэсэн бүтээл юм. Таван төл малын дүрээр анги болгон дээрээ өөр өөр түүх өгүүлэх уг бүтээл 100 ангитай байхаар төслөө эхлүүлж одоогийн байдлаар  30 гаруй ангиа цацаад байгаа ч аль хэдийн хүүхдүүдийн хайртай хүүхэлдэйн кино нь болж амжижээ.

“Зуузуугийн найзууд” кино нь Баян өлгий аймгийн Дербес ТВ, Казакстан улсын Balapan ТВ-ээр хүүхэлдэйн киногоо цацаж эхэлснээр ОУ-ын зах зээлд нийлүүлэх анхны алхамаа хийсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)