Тайга: Хурдан галт тэрэг ашиглалтад орчихвол Яармагаас хотын төв хүртэл зорчих хөдөлгөөний хурд бүтэн цагаар богино болно
- 2022-03-25
- Нийгэм
- 0

“Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого” хэлэлцүүлэг өрнөв.
ЖАЙКА-гийн төлөөлөгч Койзүми Тайга:
-Манай байгууллагын зүгээс Улаанбаатар хотын төвлөрлийг багасгаж, түгжрэлийг бууруулах чиглэлд бүтэн жилийн турш судалгаа хийж, дүн шинжилгээ гаргаад таван гол төслийг санал болгож байна. Судалгаандаа үндэслэн ирээдүйд, урт хугацаанд хэрэгжүүлэх гурван төслийг сонгон авсан. Эхнийх нь агаарын өндөр түвшний хурдны замын галт тэрэгтэй болох. Энэхүү хурдан галт тэрэг ашиглалтад орчихвол Яармагаас хотын төв хүртэл зорчих хөдөлгөөний хурд бүтэн цагаар богино болно гэж тооцож байгаа. Саппоро, Баянбүрдийн тойргийн ачааллыг буруулах төсөл хэрэгжүүлнэ.
10 жилийн өмнө барьсан Нарны гүүр, Нарны замын талаар Улаанбаатар хотын иргэд талархалтай хандаж байдаг. Зөвхөн зам бариад орхих бус, ашиглалтад онцгой анхаарах хэрэгтэй.

Сэтгэгдэл (0)