“БАЯНЗҮРХ БУЛЛС” дээд лигийн аварга болов

Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн аваргаар “Баянзүрх Буллс” баг тодорлоо. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлсэн тэмцээнд “Харцага”, “Хасын хүлгүүд”, “Офицерууд”, “Баянзүрх Буллс”, “Акулууд” зэрэг багууд өрсөлдсөн юм. 
Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн аваргаар “Баянзүрх Буллс” баг тодорлоо. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлсэн тэмцээнд “Харцага”, “Хасын хүлгүүд”, “Офицерууд”, “Баянзүрх Буллс”, “Акулууд” зэрэг багууд өрсөлдсөн юм. Харин аваргын төлөө тоглолт “Баянзүрх Буллс” болон “Хасын хүлгүүд”-ийн хооронд өрнөсөн. “Хасын хүлгүүд” өмнөх тоглолтуудын адил эхний хоёр үеэ онооны давуу харьцаатайгаар дуусгасан. Харин тэмцээний гурав дугаар үеэс “Баянзүрх Буллс”-ын тоглолт цэгцэрч онооны зөрүүг холдуулжээ. Гэвч “Хасын хүлгүүд” багийн түлхүүр тоглогчдын нэг Ш.Сэдбазар хоёр удаа техникийн алдаа гаргаснаар талбайг чөлөөлсөн нь багийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөн байна. Тоглолтын эцэст “Баянзүрх Буллс” 89:86 харьцаагаар “Хасын хүлгүүд”-ийг буулган авч нийлбэр дүнгээр 2012 оны лигийн аваргаар тодорсон юм. Энэ жилийн дээд лигийн шилдэг тоглогчоор “Хасын хүлгүүд”-ийн Кимарли Виллиамс шалгарав. Мөн тус багийн Б.Батжавхлан оны өсөх ирээдүйтэй тоглогчоор тодорсон юм. Харин гурвын шидэлтийн аваргаар Ц.Азбаяр тодорчээ. Энэ жил Монголын сагсан бөмбөгийн холбооноос мөнгөн шагналын хэмжээг нэмэгдүүлж тэргүүн байрт шалгарсан багт 30 сая төгрөг өгөхөөр болсон юм. Мөн лигийн эхний гурван байрт шалгарсан багт Бүх ард түмний спартакиадын медаль өгснөөрөө энэ жилийн дээд лиг онцлогтой болов.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)