“Coldplay” хамтлаг паралимпийн хаалтын ажиллагаанд дуулна
- 2012-05-23
- Дэлхий
- 0
Английн алдарт “Coldplay” хамтлаг “Лондон 2012” паралимпийн тоглолтын хаалтын ажиллагаанд дуулахаар болжээ. Хамтлагийн гоцлол дуучин Крис Мартин “Энэ бол бидний хувьд нэр төрийн хэрэг. Бид энэ арга хэмжээнд оролцож байгаадаа их баяртай байна

Английн алдарт “Coldplay” хамтлаг “Лондон 2012” паралимпийн тоглолтын хаалтын ажиллагаанд дуулахаар болжээ. Хамтлагийн гоцлол дуучин Крис Мартин “Энэ бол бидний хувьд нэр төрийн хэрэг. Бид энэ арга хэмжээнд оролцож байгаадаа их баяртай байна. Энэ тоглолт бидний амьдралын хамгийн чухал мөч байх болно. Энэ тоглолт “Лондон 2012”-ын хаалтын ажиллагаа хэзээ ч мартагдашгүй сайхан байх ёстой ”гэжээ. Ойролцоогоор 2000 гаруй уран бүтээлчид оролцох хаалтын арга хэмжээг уран сайхны найруулагч Ким Гавин найруулах юм байна. Тэрбээр 2007 онд Диана гүнжийн гэгээн дурсгалд зориулсан Тэйк Дат хамтлагийн аялан тоглолтыг зохион байгуулж байсан туршлагатай. “Лондон 2012”-ын дарга Лорд Кое хэлэхдээ “Coldplay” хамтлаг энэ гайхамшиг түүхэн хэмжээний гэрээнд гарын үсэг зурсан нь үнэхээр сайхан хэрэг боллоо” гэжээ.
Ц.Ганга
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
Coldplayer (122.201.18.144)
uneheer saihan medee bna