“WINDOWS XP”-Г ХЭРЭГЦЭЭНЭЭС ГАРГАНА

“Майкрософт” корпораци ойрын өдрүүдэд “Windows XP” программын үйлдвэрлэлээ зогсоох гэж байгаагаа мэдэгджээ. Корпорацийн удирдлагуудын мэдэгдсэнээр “Дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг “Windows XP” үйлдлийн системийг шинэчлэх цаг болсон.
“Майкрософт” корпораци ойрын өдрүүдэд “Windows XP” программын үйлдвэрлэлээ зогсоох гэж байгаагаа мэдэгджээ. Корпорацийн удирдлагуудын мэдэгдсэнээр “Дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг “Windows XP” үйлдлийн системийг шинэчлэх цаг болсон. Ингэснээр компьютерийн технологийн салбарт шинэ үе эхлэх болно” гэжээ. Харин маркетингийн албаны дарга Стелла Черняк “Бид ойрын өдрүүдээс “Windows XP”, “Office-2003”-ын үшйлдвэрлэлийг зогсооно. Ирэх хоёр жилийн хугацаанд энэ төрлийн программ хэрэглэгчдийн тоо эрс цөөрнө гэдэг найдаж байна” хэмээн ярьсан байна. Мөн хүмүүс одоогийн байдлаар “Window-7”, “Vista” зэрэг үйлдлийн системийг түлхүү ашиглаж буй гэнэ. 2014 оны дөрөвдүгээр сарын 8 гэхэд компьютер хэрэглэгчдийн дунд цоо шинэ нэгэн үйлдлийн систем нээлтээ хийх болно гэдгийг Стелла Черняк итгэлтэйгээр мэдэгдлээ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)