Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг шалгах шаардлага хүргүүлжээ
- 2022-03-30
- Улс төр
- 0

Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг хөндсөн нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болсон.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг шалгах шаардлага хүргүүлсэн байна.
Тэрээр “Хөгжлийн банкны удирдлагуудаас долоон хүнийг хорьсон. Гэхдээ одоо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг яагаад хорихгүй, шалгахгүй байгаа юм бэ? Энэ хүн Хөгжлийн банкны Эрсдэлийн газрыг удирдаж байсан. Яагаад орхив? Та нар сугалж үлдээгээд, нутаг орноороо ялгаж салгаад байна уу” гэв.

Сэтгэгдэл (0)