"Шинэ зуун-дэвшилтэт бодлого" удирдах ажилтны сургалт зохион байгуулагдав
- 2022-04-01
- Нийгэм
- 0

Монгол Ардын Нам 30 дахь Их Хурлын хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулах тухай тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, социал социал демократ үзэл баримтлалаа таниулах, хүний эрхийн орчинг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлого түгээн дэлгэрүүлэх зорилгоор намын удирдах ажилтнуудыг чадавжуулах, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, үнэт зүйлсээ бэхжүүлэх зорилгоор “Шинэ зуун – Дэвшилтэт бодлого” удирдах ажилтны сургалтыг аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга, дэд дарга, Хяналтын хорооны дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, дэргэдэх төрийн бус байгууллагуудын тэргүүн нарт зориулан сургалт зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүд, УИХ, Засгийн газрын гишүүд, болон 21 аймгийн Монгол Ардын Намын хороон дарга, дэд дарга нар оролцож байна.

Сургалтын эхний өдөр 270 төлөөлөл хамруулан лекц, семинар, хэлэлцүүлгийг насанд хүрэгчдийн онцлогт тохируулан сэдэвчилсэн байдлаар танилцуулав. Монгол Ардын Намын дэвшилтэт бодлого, социал демократ үзэл баримтлалын үндэс, эх орондоо бодитоор хэрэгжүүлэх асуудал, Үндсэн хууль, цахим, зөвлөлдөх парламентын санаачилга, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн ач холбогдлын талаар харилцан суралцаж, туршлага хуваалцав.

Сургалтын хоёр дахь өдөр ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, авлигатай тэмцэх асуудлыг хөндөх юм.



.jpg)

Сэтгэгдэл (0)