Э.Бат-Үүл давж заалдах шүүх хуралд өөрийн биеэр оролцож байна

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Э.Бат-Үүл шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгдсэн. Улмаар давж заалдах гомдлоо гаргасан байдаг.

Тэгвэл өнөөдөр /2022.04.04/ Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг 09.00 цагт товлосон ч түр хойшлуулсан.

Учир нь, шүүгчдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Э.Бат-Үүлийг шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлт тавьсан юм.

Ингээд 11:00 цагт шүүгдэгч Э.Бат-Үүл өөрийн биеэр ирснээр шүүх хурал эхэллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)