МИАТ ТӨХК Истанбул хотын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн БНТУ-ын Истанбул хотын чиглэлд үйлдэх хуваарьт шууд нислэгийн анхны нислэг 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 08:15 цагт Хөшигийн хөндий дэх "Чингис Хаан" ОУНБ-аас хөөрлөө.

МИАТ компани Европын чиглэлд нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх, зах зээлээ тэлэх зорилгоор БНТУ-ын Истанбул хотын чиглэлд үйлдэх шууд нислэгээ ийнхүү эхлүүллээ.

Истанбул хотын нислэг нь долоо хоног бүрийн лхагва гарагт үйлдэгдэх бөгөөд зорчигч та бүхэн Storepay аппликэйшн ашиглан нислэгийн тийзээ ямар ч хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр хуваан төлөх боломжтой гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)