Энэ сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
- 2022-04-06
- Нийгэм
- 0

Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох дөрөвдүгээр сарын хуваарь гарчээ. Хуваарийн дагуу хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 20-нд олгох бол нийгмийн халамжийн тэтгэврийг дөрөвдүгээр сарын 14, 26-нд олгох аж. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламж, насны хишгийг дөрөвдүгээр сарын 26-нд олгоно гэдгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)