Д.Сүндий нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Сүндий, Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өчигдөр хэлэлцлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а-д Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр заасны дагуу уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов гэж Улсын Дээд шүүхээс мэдээллэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)