Пуужингийн хамгаалалтын систем Оросыг чиглээгүй гэв
- 2012-05-23
- Дэлхий
- 0
НАТО-гийн удирдлагууд буюу АНУ, Герман, Франц зэрэг барууны орнуудын төр, засгийн тэргүүнүүд “Их найм”-ын уулзалтаар ОХУ-ын Ерөнхий сайдтай уулзсаны дараа Европт байрлуулах пуужингийн хамгаалалтын системийн ажлаа түргэвчиллээ. 

“Их найм”-ын уулзалт өнгөрөгч 18-наас 19-ний өдөр Мэриленд дэх “Кэмп дэвид”- д болсон билээ. Үүний дараа 20-нд НАТО-гийн удирдлагууд Чикагод уулзан Европт байрлуулах пуужингийн системийн ажлыг эхлүүлэхийг санал нэгтэй дэмжжээ.
Уг төлөвлөгөөгөөр АНУ тэргүүтэй барууны орнууд Польш, Румын, Чех, Турк, Нидерланд, Испанид бүрэн автоматжуулсан пуужингийн систем суурилуулна. Төлөвлөгөө саадгүй хэрэгжиж эхэлбэл 2018 он гэхэд дуусах аж. Харин ОХУ үүнийг эсэргүүцэж байна.
Хариуд нь НАТО-гоос “Иран, Хойд Солонгос зэрэг тогтворгүй орнуудын болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд ийм систем суурилуулж байгаа. Европт цөөн тоогоор байрлуулах уг систем ОХУ-ын пуужинг бүрэн устгах чадахгүй” гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн АНУын Ерөнхийлөгч Барак Обама “Европт байрлуулах пуужингийн хамгаалалтын систем Оросыг чиглээгүй” гэжээ. Гэсэн ч Кремлийн зарим улстөрч “ОХУ-ын тив алгасагч пуужинг НАТО аюулгүй болгохыг санаархаж байна” гэж үзэж байна.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)