Дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхаг нээлтээ хийлээ

 Японы нийслэл Токио хотын төвд баригдсан дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхаг албан ёсоор нээлтээ хийлээ. 

 Японы нийслэл Токио хотын төвд баригдсан дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхаг албан ёсоор нээлтээ хийлээ. 
Өнгөрсөн хоёрдугаар сард ашиглалтад орсон “Тэнгэрийн мод” хэмээх энэхүү цамхаг 634 метр өндөр. Харин өнөөдрийг хүртэл олон нийтэд нээгдэхгүй байсан шалтгаан нь барилгын дотор дулааныг тохируулах ажил үлдээд байсантай холбоотой ажээ. 
Уг цамхаг телевиз, радио, фм-ийн долгион цацаж, аквариум, дэлгүүр, зоогийн газар, ажиглалтын тавцан, үзвэрийн танхимаар үйлчлэх юм байна. Цамхагаар аялах эрхийг зөвхөн онлайнаар худалдсан ч ирэх долдугаар сар хүртэлх тасалбар дууссан байна. 333 метрийн урттай “Токио Тауэр”-аас өндөр “Тэнгэрийн мод” цамхагийг 812 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2008 оны долдугаар сараас барьж эхэлжээ. 
Албаныхны мэдэгдэж буйгаар цамхгийн гол баганыг бат бөх бетонон зуурмагаар зутгасан бөгөөд газар хөдлөлтөд маш тэсвэртэй. Хятадын Гуанжоуд орших 600 метр өндөр “Кантон цамхаг” дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхагт тооцогдож байсан бөгөөд үүнээс өндөр “Тэнгэрийн мод” дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхгаар “Гиннес”-ийн номонд тэмдэглэгджээ. “Тэнгэрийн мод” энэ байраа нэлээд удаан хугацаанд хадгалах нь тодорхой байна.
Учир нь 2014 онд ашиглалтад орох “Шанхай Тауэр” 632 метр өндөр байх юм. Харин дэлхийн хамгийн өндөр барилгад Арабын нэгдсэн эмиратын Дубай хотод орших 829.84 метр буюу километр орчим өндөр “Бурж Халифа” тооцогддог юм. Гэхдээ тус улс үүнээс өндөр хоёр километр орчим өндөр барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа билээ. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)