ОХУ дэлхийн эдийн засгийн өөрчлөлтөд бэлэн

“Дэлхийн эдийн засагт урьдчилан тооцоолоогүй, таатай бус асуудлууд гарч ирж болзошгүй. Гэхдээ ОХУ үүнд бэлэн” гэж тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев хэлжээ. “Бид эдийн засгийг тогтворжуулах бүх л арга хэмжээг авч байгаа. 

Өнгөрөгч онд манай төсөв ашигтай гарсан. Гэхдээ өнөө жил илүү хүнд байх болно. Гэсэн ч бид амжилттайгаар даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэж Д.Медведев АНУ-д болсон “Их найм”-ын уулзалтын үеэр хэлсэн байна. 
Тэрбээр, “Хэрвээ дэлхийн эдийн засагт хямрал тохиолдвол ОХУ үүнийг ажрахгүй давна. Бидэнд хэдэн жилийн өмнөх дэлхийн эдийн засгийн хямралын үеэр туршигдсан үйл ажиллагааны төлөвлөгөө байгаа. Зайлшгүй тохиолдолд л энэ төлөвлөгөөг дахин хэрэгжүүлнэ” гэжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)