Шар өвс шатаахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна
- 2022-04-09
- Нийгэм
- 0

Өнөөдөр 17 цагийн байдлаар нийслэлийн Онцгой байдлын газарт шар өвс шатсан 6 дуудлага ирж, Гал түмэр унтраах, аврах ангиудын бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн шуурхай үүрэг гүйцэтгэн гал түймрийг унтраалаа.
Тухайлбал, 15:44 цагт СХД-ийн 25 хороо Одонт 21 гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар Гал түймэр унираах 29 дүгээр ангийн 13 алба хаагч 3 автомашинтай, ГТУА 26-р ангиас 6 алба хаагч 1 автомашинтай хүрэлцэн очиход жалганд хөрсний өвс шатаж, улмаар 10 айлын хашаа шатаж байсныг 16:41 цагт гал түймрийн тархалтыг зогсоолоо.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо Номун амралтын газар шар өвс шатаж байна гэх дуудлага ирсэн. Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангиас 2 автомашинтайгаар 11 албан хаагч очиход 5 га газрын хөрсний шар өвс шатаж байсныг 16:19 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 16:30 цагт бүрэн унтраалаа.
Нийслэлийн ногоон бүсэд зорчиж, амьдарч байгаа иргэд хуурайшилтын улиралд салхины хурд ихтэй, ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа энэ үед шар өвс шатаахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна гэж НОБГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)