Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын хичээл эхэллээ

2021-2022 оны хичээлийн жилийн гуравдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид энэ улиралд найман долоо хоног хичээллэнэ. Харин дунд болон ахлах ангийнхны хувьд гуравдугаар улирал есөн долоо хоног үргэлжлэх юм. Бага ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд, дунд, ахлах ангийнхан зургаадугаар сарын 10-нд амрах юм байна. 2021-2022 оны хичээлийн жил гурван улиралтай.

 Сурагчид эхний улиралд 16 долоо хоног хичээллэж, арванхоёрдугаар сарын 18-наас амарсан. Харин хоёрдугаар улирлын хичээл өнгөрсөн сарын 14-нд эхэлсэн билээ. Хоёрдугаар улирлын хичээл долоон долоо хоног явагдаж нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ноос амарсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)