Нарны хорооллыг шинэ хороо байгуулах шилжилт хөдөлгөөн тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ
- 2022-04-11
- Улаанбаатар
- 0
НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбар, дүүргээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч С.Соёмбо, Н.Энхчимэг, холбогдох албаныхны хамт дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололд ажиллалаа.
Баянгол дүүргийн 3 дугаар хороо нь 4670 өрх, 17,659 оршин суугчтай.
Нарны хороолол нь хүн ам ихээр төвлөрсөн томоохон хороолол бөгөөд иргэд, оршин суугчдад хамгийн ихээр тулгамддаг асуудал нь хорооны байр, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, явган хүний зам, орчны тохижилт хийх зэрэг асуудлуудыг холбогдох албаныхны хамт газар дээр нь судалж, нөхцөл байдалтай танилцлаа.
Тодруулбал, НИТХ-ын 2021 оны 15/36 дугаар тогтоолоор 2022 онд дүүргийн 3-р хороог шинэчлэн зохион байгуулж, Нарны хорооллыг шинэ хороо байгуулах шилжилт хөдөлгөөн тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Энэ хүрээнд тус хороололд шинээр хорооны цогцолбор байр барих шаардлага үүсч байгаа тул нийтийн эзэмшлийн газруудыг судлав. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд 141-р сургуулийн өргөтгөл барих газрыг судалж, 100-р цэцэрлэгийн өргөтгөлийг барих ажлыг газар дээр нь судалж, шат дараатай шийдвэрлэж ажиллахаар боллоо.
2022 ОНД БГД-ИЙН 3 ДУГААР ХОРООНД ДАРААХ АЖЛУУД ХИЙГДЭНЭ. ҮҮНД:
- Нарны хорооллоос хойш төмөр зам дээгүүрх гүүрэн гарц, Алтай хотхон, Нарны хорооллын дундах төв авто зам дээгүүрх гүүрэн гарц барина
- “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлтүүлэг хийнэ
- Ж.Раднаабазарын гудамжинд гэрэлтүүлэг хийнэ
- Нарны гүүрний баруун талаас “ДЭМА” эмнэлгийн хойд талд авто замын засвар, шинэчлэлт хийнэ
- Хараагүйчүүдийн холбоо орчмын явган зам, тоглоомын талбай, 41-р байрны баруун талд орчны тохижилт хийнэ
- Нийтийн эзэмшлийн гудамж талбайд камержуулалт, хурд сааруулагч тавина
- Улаанбаатар өртөөний хойд уулзвар, Нарны хороолол дунд голд ус зайлуулах суваг
- Нарны гүүрний баруун талаас мод боловсруулах үйлдвэрийн хойд талаар дунд голын гудамжтай холбох туслах 1,450 км авто зам засварын шинэчлэлийн ажил хийнэ
- 50-р байрны орон сууцны дулаалга, 76-р байрны орцны засвар хийнэ
- Нарны замын туслах зам дагуух “Төрийн банк”-тай байрны зүүн урд хэсгээс зүүн тийш нарны гүүрийн уулзвар хүртэл, Төмөр замын цагдаагийн хэлтсийн урд талд байрлах цэцэрлэгийн зүүн талын хашааны дагуу, 50-р байрны зүүн урд талын уулзвараас хойш 69-р байрны зүүн талын уулзвар хүртэл, 41 болон 45-р байрны хооронд, хорооны байр луу явах хэсэгт нийт 942.48м2 явган хүний зам тавина.
Дэлхийн банкны санхүүжилтээр дулааны шугамыг буулгаж, газар дор байрлуулах ажил хийгдэнэ. Түүнчлэн ирэх жил авто зам, явган хүний зам засварын ажил эхлэх юм.
Сэтгэгдэл (0)