Хөгжлийн банкинд 151.3 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ
- 2022-04-13
- Нийгэм
- 0

Энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийт 151,328,086,239 /нэг зуун тавин нэгэн тэрбум гурван зуун хорин найман сая наян зургаан мянга хоёр зуун гучин ес/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байгааг Хөгжлийн банкнаас мэдээллээ.
Зээлийн ангиллаар авч үзвэл,
- Хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 33,716,151,185 төгрөг
- Анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 55,756,572,511 төгрөг
- Чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 34,261,069,401 төгрөг тус тус төлөгдөөд байна.
Мөн 27,594,293,143 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагдсан аж.


Сэтгэгдэл (0)