ТЦА: Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй

Хан-Уул дүүргийн 2-р хороо Буянт-Ухаа-2 орон сууцны хорооллын хажууд зам тээврийн ноцтой осол гарлаа. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Энэхүү ослын талаарх дуудлага өглөөний 07.58 цагт тээврийн цагдаагийн албаны жижүүрт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн замын цагдаагийн алба хаагч хэргийн газар үзлэг шинжилгээ хийж байна.

Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй" гэлээ. Иргэд та бүхнийг хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцох мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг Тээврийн цагдаагийн алба анхаарууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)