Чех, Словак, Швейцар, Эстони, Литва улсын виз хүсэгчдийн анхааралд!
- 2022-04-18
- Нийгэм
- 1

Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Чех Улсын визээс гадна Словак, Швейцар, Эстони, Литва Улсын визийг төлөөлөн олгодог бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс VFS Global олон улсын визийн мэдүүлэг хүлээн авах төвөөр дамжуулан богино хугацааны Шенгений визийн мэдүүлгийг хүлээн авч эхэлнэ.
Чех Улс 2022 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тус улсад ирэх гадаадын иргэдээс ПГУ шинжилгээний хариу, вакцины гэрчилгээ болон эрүүл мэндийн асуумж шаардах зохицуулалтаа цуцалсан болно.

Сэтгэгдэл (1)
(192.82.75.180)
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu