Эрхүүгийн чиглэлийн галт тэрэг Улаанбаатараас энэ сарын 30-наас аялж эхэлнэ
- 2022-04-20
- Нийгэм
- 0

Эрхүүгийн чиглэлийн галт тэрэг Улаанбаатараас 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс, Эрхүүгээс 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс аялна.
Улаанбаатар-Эрхүү чиглэл: Бямба, ням гарагт Улаанбаатар хотын цагаар 15:22 цагт хөдөлж, Эрхүү хотод ням, даваа гарагт Москвагийн цагаар 10:15 цагт хүрнэ.
Эрхүү-Улаанбаатар чиглэл: Баасан, мягмар гарагт Москвагийн цагаар 02:57 цагт хөдөлж, Улаанбаатар хотод Улаанбаатар хотын цагаар бямба, лхагва 06:38 цагт ирнэ.
Тавигдах шаардлага: Зорчигч тээврийн хэрэгслээр ОХУ-ын хилээр нэвтэрч гарахад 48 цагийн дотор хүчинтэй байхаар тооцож хийгдсэн "Ковид-19" вирус илрүүлэх ПСР шинжилгээний сөрөг гарсан хариуг англи хэл дээр, өөрийн гадаад паспортын мэдээлэлтэй тулгаж бичүүлж авах ба заавал тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчих шаардлагатай.
Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэг дээр өгөх боломжтой.
Галт тэргэнд суухдаа ПСР шинжилгээний англи хэл дээр тамгатай сөрөг хариуг проводникт шалгуулж орно. Хэрэв тасалбар худалдан авсан мөртлөө ПСР шинжилгээний бичиг байхгүй тохиолдолд вагонд оруулахгүй бөгөөд тасалбар буцаалтыг журмын дагуу шимтгэл суутгана гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)