Улаанбаатар-Дарханы чиглэлд өдөр бүр галт тэрэг аялна
- 2022-04-20
- Нийгэм
- 0

Улаанбаатар-Дархан чиглэлийн зорчигчийн урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлийн №303/304 зорчигчийн галт тэрэг өдөр бүр аялахаар боллоо.
Цагийн хуваарь:
- Улаанбаатар-Дархан чиглэлийн зорчигчийн №303-р галт тэрэг өдөр бүр Улаанбаатар хотоос 08:50 цагт хөдөлж, Дархан хотод 13:17 цагт очно.
- Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн №304-р галт тэрэг өдөр бүр Дархан хотоос 14:07 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 19:00 цагт очно.


Сэтгэгдэл (0)