ОБЕГ: Онцгой байдлын байгууллагын алба хаагчид зам тээврийн осолд өртөөгүй

Улаан-Үдээс-Улаанбаатар чиглэлд явж байсан “Ланд-200” маркийн автомашин дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 05:00 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт осолдож, биеийн байдал нь маш хүнд хоёр иргэнийг нэн яаралтай агаараар тээвэрлэх шаардлагатай байна гэсэн  хүсэлтийг Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн.

Хүсэлтийн дагуу ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “МТ-1110” нисдэг  тэрэг 08:11 цагт Улаанбаатараас хөөрч, иргэдийг тээвэрлэн 09:45 цагт ГССҮТ-д хүргэсэн.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаачлан энэхүү осолд Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнууд өртөөгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Ийнхүү ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь анхны эмнэлгийн тусламжийн нислэгээ үйлдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)