Хятад Оросыг дэмжлээ
- 2012-05-24
- Дэлхий
- 0
Хятадын Засгийн газар НАТО-гийн Европт байрлуулах пуужингийн хамгаалалтын системийг бусад орны аюулгүй байдалд заналхийлж байна гэж эсэргүүцлээ. Хятадын Гадаад харилцааны дэд сайд Чэн Гопин “Хятад Оросын адил НАТО-гийн пуужингийн хамгаалалтын системийг 

Хятадын Засгийн газар НАТО-гийн Европт байрлуулах пуужингийн хамгаалалтын системийг бусад орны аюулгүй байдалд заналхийлж байна гэж эсэргүүцлээ. Хятадын Гадаад харилцааны дэд сайд Чэн Гопин “Хятад Оросын адил НАТО-гийн пуужингийн хамгаалалтын системийг эсэргүүцнэ” гэж Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын уулзалтын өмнө мэдэгдэв. ШХАБ-ын орнуудын тэргүүн нарын уулзалт ирэх зургадугаар сарын 6-7-нд Бээжин хотод болох юм. Уг байгууллагад Хятад, Орос, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан багтдаг. Харин Монгол, Энэтхэг, Иран, Пакистан ажиглагч орны статустайгаар харьяалагддаг юм. “Бид аливаа улс орон, байгууллагыг бусад орны аюулгүй байдалд заналхийлсэн пуужингийн хамгаалалтын систем байршуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Хятад Улс үүнийг хүчтэй эсэргүүцнэ. Миний бодлоор энэ асуудалд Хятад, Оросын байр суурь нэгдэж байна” гэж Ч.Гопин ярьжээ. Үүнээс ШХАБ-ын уулзалтын үеэр Хятад, Орос болон түүний холбоотон улсуудтай бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлж буй НАТОгийн пуужингийн хамгаалалтын системийн талаар нухацтай ярилцаж, нэгдмэл байр суурьт хүрнэ гэж таамаглаж болохоор байна. Хэдийгээр Орос 2010 онд Лисабонд НАТОтой Европын пуужингийн хамгаалалтын системийн төсөлд хамтран ажиллахыг зөвшөөрсөн ч АНУ Оросын цөмийн зэвсгийг онилсон систем байрлуулахгүй байхаас татгалзсаны дараа Кремлийн эрх баригчид НАТО-гийн эл төлөвлөгөөг эсэргүүцсэн байна. Энэ асуудал Орос, Америкийн харилцаанд томоохон тээг болсны сацуу хоёр орны ярианы гол сэдэв болоод байгаа юм.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
зочин (202.21.106.6)
яг үнэн европод хэзээ ч пужингын товтолгооноос хамгаалах систем байрлуулж болохгүйтэгвэл монгол улсад мөн аюултай