Худалдаа хөгжлийн банкнаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан хүсэлт ирүүлжээ
- 2022-04-22
- Нийгэм
- 0

Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл хэрэгжүүлэхээр 2014 онд концессын гэрээ байгуулсан “Кью Эс Си” ХХК-ийн гэрээг Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор цуцалсан. ХХБ-ны хөрөнгө оруулалттай тус төслийн хүрээнд Хөгжлийн банкинд үүсээд байгаа өр төлбөрийг ойрын хугацаанд барагдуулах хүсэлтээ “Кью Эс Си” ХХК тавьсан байна. Энэ талаар ХХБ-наас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан хүсэлт ирүүлж, үүсээд байгаа асуудлыг хамтран шийдэхийг санал болгожээ.
Саналд, “Тус банкны харилцагч “Кью Эс Си” ХХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төслийг манай банк анхнаас нь дэмжин санхүүжилтийг олгож, төслийн үндсэн зээлдүүлэгчээр ажиллаж ирсэн билээ. Харилцагчийн зүгээс Монгол Улсын Хөгжлийн банкан дээр үүсээд байгаа 192.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулах асуудалд манай банкны дэмжлэгийг хүсч тус банк болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтарч ажиллах саналыг ирүүллээ. Манай банк дээрх төслийн бүтээн байгуулалтын ажилд санхүүгийн үйлчилгээ үзүүлсний хувьд төслийг санхүүжүүлэгч нараас зээлсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн цаашдын хэвийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих, санхүүжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзэж, банк дотроо ажлын хэсэг байгуулаад байна. Иймд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар ахлуулсан манай банк болон компанийн төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулж дээрх асуудлуудыг шийдвэрлэх саналыг хүлээн авч зөвшөөрөл олгож өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.


Сэтгэгдэл (0)