Төслийг одоо зогсоовол бид хэзээ ч хөнгөн галт тэргээр зорчихгүй

Хотын асуудал нийт иргэдийн асуудал болжээ. Яагаад гэвэл Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг. Завгүй, цагаас цагийн хооронд холхих үй олон хүн нэг цэгт төвлөрөн ажиллаж, амьдарч байна. Хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан нийслэл хотод үүсээд байгаа “нэг толгойны өвчин” бол авто замын түгжрэл.

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлээс хэрэгжүүлэх гэж буй нэг томоохон ажил бол нисэхээс сансар хүртэл тулгуурт гүүрэн зонхилсон зам бүхий хөнгөн галт тэрэг юм. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлснээр мэргэжилтнүүдийн тооцсоноор 20-иос доошгүй хувиар түгжрэлийг бууруулж, цаашид Яармагаас Хөшигтийн хөндий хүртэл зайд хотжилт суурьшлын бүсийг нэмэгдүүлэх таатай боломж бүрдэнэ.

Хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ болон бусад шаардагдах тооцоо, судалгааг нийслэлээс бүгдийг нь хийсэн. Одоо ерөнхийдөө ажил эхлэх дутуу. Гэтэл хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэх санхүүгийн боломж байхгүй гэж “түгжил” тэргүүтэй төсвийн байнгын хороо төслийг унагаав.

Ингэхдээ энэ төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын өрийн хэмжээнээс давсан санхүүжилт шаардлагатай учраас боломжгүй гэх. Хийх хүнд арга, хийхгүй хүнд шалтаг гэгчээр хийхгүй байх нэг аргыг зарим албаны хүн тайлбарлаж сууна. Хэн нэгэн зориг гаргаж хийхгүй бол хэзээ ч өөрчлөгдөхгүй зарим асуудалд алсын хараатай шийдэл гаргамаар байна. Эсвэл энэ бөглөрсөн шийдвэр шигээ улсаараа түгжирсээр л байя.

Хөнгөн галт тэрэгний төслийг зогсоох хэнд ашигтай вэ? Нийслэл Улаанбаатар хотод оршин суух нэг ч иргэнд ашиггүй. Эсвэл зарим албан тушаалтанд ашигтай юу. Бодох л асуудал. Бид урагшилмаар байна. Хэрвээ төслийг одоо зогсоовол бид хэзээ ч хөнгөн галт тэргээр зорчихгүй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (64.119.27.189)

    2022-04-27

    Ulaanbaatarchuud oron zaigui 4 uuliin dund bugdeeree chihtselden amidar geed hen zaachihsan yum Gazar nutaggui met aashlah yum. Tr deeguur bagondoh , gazar dooguur metrodoh,usan deeguur zaviar ayalah tuul goloo seg;leh sanalaasaa tatgalzaj mengiig ni Ulaanbaartar hotiig teleh. hedee aimguudad heden tom hot baiguulaghad zartsuul .Nisslel maani Niislel gej helehed amargui bolloo.HUn amidrahad oron zai heregtei gazar nutaggui uls bish huu Jorlongoo unerteed har saaral hersen deer bugd allergitaad zun bolohoor gedesnii haldvar,havarevel uushignii haldvaraas salahgui mashinii hort utaa unerlej ur huuhed ni avdej baidag yamar geech hot bolchihvoo

  • (202.126.88.46)

    2022-04-25

    Төслийн зогсоовол Түгжрэл гаарна. Иймд төслийг хийх нь зүйтэй.