Сөрөг хүчний удирдагчдыг нэн даруй сулла гэв

 Европын холбооны гишүүн 27 орны нөлөө бүхий улстөрчдөөс бүрдсэн Европын парламентын гол зургаан фракц Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко, Дотоод хэргийн сайд асан Юрий Луценко, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч асан Валерий Иващенко тэргүүтэй улстөрийн шалтгаанаар хоригдсон бүх хүнийг нэн даруй суллахыг Украины эрх баригчдаас шаардлаа.
 Европын холбооны гишүүн 27 орны нөлөө бүхий улстөрчдөөс бүрдсэн Европын парламентын гол зургаан фракц Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко, Дотоод хэргийн сайд асан Юрий Луценко, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч асан Валерий Иващенко тэргүүтэй улстөрийн шалтгаанаар хоригдсон бүх хүнийг нэн даруй суллахыг Украины эрх баригчдаас шаардлаа. Олон улсын парламентчид долдугаар сарын сүүлээр эхлэх парламентын сонгуулиас өмнө тэднийг суллах ёстой гэж үзэж байна. Түүнчлэн Украинд зайлшгүй хийгдэх ёстой улстөрийн шинэчлэлээс татгалзаж байгаа нь Европын холбооУкраины харилцаанд муугаар нөлөөлж байна гэжээ. Тэдний хэлснээр сөрөг хүчний удирдлагууд дээр өмгөөлөгч, гэр бүлийн болон төрөл төрөгсөд, найз нөхдийг нь ч оруулахгүй байгаа гэнэ. Мөн Европын холбооны Элчин сайдыг ч оруулахаас татгалзсан байна. Юлия Тимошенко өөрийг нь гурван хянагч зодсон гэж мэдэгдэн, гэдсэн дээр нь дэвсэлснийг илтгэх гутлын улын мөрийг харуулсны дараа тэдэн дээр хүн оруулахаа больсон байна.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)