Орлон тоглогч 700 метрийн өндрөөс унасан ч амьд үлджээ

Британий иргэн Гэри Коннери 730 метрийн өндрөөс ямар ч бэхэлгээгүй унасан байна. Азаар тэрээр урьдчилан бэлдсэн 18600 картон хайрцаг дээр амжилттай газарджээ.
 
Британий иргэн Гэри Коннери 730 метрийн өндрөөс ямар ч бэхэлгээгүй унасан байна. Азаар тэрээр урьдчилан бэлдсэн 18600 картон хайрцаг дээр амжилттай газарджээ.
 
Энэхүү чөлөөт уналт нэг минут орчимд үргэлжилсэн байна. Урьдчилан бэлдсэн, “аюул”-ыг сааруулах дээрх хайрцгууд нь уртаашаа 100 метр, өргөөшөө 15 метр байсан бөгөөд Коннери яг түүн дээр унажээ.
 
“Би өөрийгөө маш гайхалтайгаар төсөөлж байна. Үнэндээ шок”-нд орсон хэмээн тэрээр газардсаныхаа дараа сэтгүүлчдэд хэлжээ. Энэхүү байдлыг сонсоод эхнэр, хоёр хүүхэд нь гайхаж ядан уулзсан байна.
 
“Эцсийн эцэст энэ бүхэн аюулгүй өнгөрсөнд маш их баяртай байна” гэж хатагтай Коннери өөрийн айдсыг үл нуун хэлжээ.
 
Коннери 23-тайдаа буюу армид байхдаа анх удаа орлон тоглогчийн рольд тоглосон бөгөөд мянга гаруй удаа “уналт” хийсэн байна.
 
Түүний уналт хийх газруудын жагсаалтад Парисын Эйфелийн цамхаг, Лондон дахь “Лондон ай” Тауэрскийн гүүр бичигджээ.
 
Мөн тэрээр үзэгчдийг байлдан дагуулсан Жеймс Бондын “Үх, гэхдээ одоо биш”, Индиан Жонсын аяллууд, супер баатар Бэтмений тухай кинонуудыг олонтаа үзэж байсан аж. 
Д.Эрдэнэтуяа
www.undesten.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)