Өмнөд Солонгос, Австрали Улсууд хээрийн сургуулилт хийнэ

Ирэх долоо хоногт Австрали болон Бүгд Найрамдах Солонгос улсын /БНСУ/ тэнгисийн цэргийн хүчнийхэн Солонгосын хойгийн өмнөд эрэгт хамтарсан сургуулилт хийх гэж байна.
Ирэх долоо хоногт Австрали болон Бүгд Найрамдах Солонгос улсын /БНСУ/ тэнгисийн цэргийн хүчнийхэн Солонгосын хойгийн өмнөд эрэгт хамтарсан сургуулилт хийх гэж байна.
 
     Энэ тухай Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ Ерөнхий штабын төлөөлөгч мэдэгджээ. Хоёр хоног үргэлжлэх "Haedori-Wallaby" нэртэй сургуулилалтын явцад дайсны шумбагч онгоцууд болон тэдгээрээс харваж болзошгүй шумбагч минүүдийг /торпед/ илрүүлэх ажиллагааны хувилбарыг боловсруулах юм. "
 
 
    Хээрийн сургуульд 3759 тн-ын усан түрц бүхий Австралийн эскадрын мина зөөгч "Балларат", "Ижис" системээр тоноглогдсон Өмнөд Солонгосын "Их Сэжон" зэрэг 10 орчим тооны хөлөг онгоцууд оролцоно. Түүнчлэн, "Линкс" нисдэг тэргүүд болон шумбагч онгоц илрүүлэх харуулын З-3С "Орион" нисэх онгоцууд ажиллагаанд хамрагдах ажээ.
 
   "Энэ удаагийн сургуулилалт нь дайсны шумбагч онгоцуудын хөдөлгөөнийг хянах хамтын боломжийг нэмэгдүүлнэ" гэж Өмнөд Солонгосын ТЦХ-ний Ерөнхий штабын төлөөлөгч мэдэгдлээ. Сөүл, Канберра хоёр тэнгисийн цэргийн сургуулилалт хийх тухай тохиролцоогоо өнгөрсөн оны 12-р сард Батлан хамгаалах сайд нарын түвшинд хийсэн байна.
Л. Алтан-Эрдэнэ
www.undesten.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (49.0.166.127)

    2012-05-24

    omnod solongos ix ch xeeriin surguul xiij bna daa uy l bolox geed bna daa