Н.Түвшинбаярт 12-20 жилийн хорих ял төлөвлөсөн шүүх хурал энэ пүрэв гарагт болно

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ пүрэв гарагт /2022.05.12/ болно. Шүүх хуралд нэр бүхий 10 гэрчийг оролцуулан хаалттай хуралдахаар шийдвэрлэсэн.

Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. 

Хуульд зааснаар түүнд 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял оноох магадлалтай аж. 

Arslan.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)