БНХАУ: Монгол Улсаас малын гаралтай бүтээгдэхүүний импортыг түр зогсоолоо
- 2022-05-12
- Нийгэм
- 0

БНХАУ Монгол Улсаас ямаа, хонь болон малын гаралтай бүтээгдэхүүний импортыг түр хугацаагаар зогсоосон талаар тус улсын Засгийн газрын лхагва гариг /2022.05.11/-т гаргасан мэдэгдэлд дурджээ.
Ийм шийдвэр гаргах болсон нь Монгол Улсад малын дунд “Capripox Virus” буюу каприпоксвирусийн өвчлөл гарсантай холбоотой аж. Каприпоксвирус бол малын тоо толгойг хоргодуулдаг гоц халдварт өвчин.
Каприпоксвирус нь дөрөвдүгээр сарын 29-нөөс эхлэн малын дунд илэрсэн хэмээн Хятадын хэвлэл мэдээлэлд онцолжээ.
Эх сурвалж: Chinatrademonitor

Сэтгэгдэл (0)