Э.Оюунболдын барилдах эрхийг хассан МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгожээ
- 2022-05-13
- Нийгэм
- 1

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд болсон. Энэ хурлын үеэр Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан.
Тэгвэл Спортын арбитрын шүүх Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд уг шийдвэрийг хүчингүй болгосон байна. Ингэснээр Э.Оюунболдын барилдах эрх нээлттэй болжээ.

Сэтгэгдэл (1)
иргэн (103.212.118.103)
УЛСЫН ЦОЛЫГ еРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ОЛГОДОГ. тЭГВЭЛ еРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОДОГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА БАЙЖ БОЛОХ УУ. Энэ бодууштай асуудал. Хэрэв допинг хэргэлсэн нь батлагдсан тохиолдолд Ерөнхийлөгч зарлигаараа бөхийн цолыг хүчингүй болгодог баймаар юм. Их бага допинг хэргэлсэн гэж байж таарахгүйээ. Допинг хэргэлсэн бол дор хаяж 4 жилээр барилдах эрхийг хасдаг журам баталж ажиллавал зохилтой.