Mонгол морьд зүүн өмнөд Азийн спортын их наадмын нээлтийн үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэв

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа Зэвсэгт цагдаагийн дэргэдэх Морьт цагдаагийн хороо нь 2022 оны 5 дугаар сарын 12-23-ны өдрүүдэд Вьетнам Улсад зохион байгуулагдаж буй Зүүн Өмнөд Азийн Спортын 31 дүгээр их наадам /SEA GAMES 31/-ын нээлтийн үйл ажиллагааны үеэр аюулгүй байдал, нийтийн хэв журмыг сахиулах чиглэлээр үүрэг гүйцэтгэв.

Тус хороо нь байгуулагдсан цагаас хойш ийнхүү анх удаа томоохон арга хэмжээний үеэр нийтийн хэв журам сахиулах тусгай үүрэг гүйцэтгэсэн нь АСЕАН-ы бүс нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний анхаарлыг ихээхэн татсан аж. Энэ тухай Вьетнамын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцолжээ. 2020 онд тус хороог Монгол Улсын тусламжтайгаар анх байгуулсан бөгөөд уналга эдэлгээ болон үржлийн зориулалт бүхий 105 толгой Монгол адууг тус улсад тээвэрлэн хүргэж байсан бол эдүгээ 125 тоо толгой болж өссөн байна. Тус хороо нь Гадаадын төрийн тэргүүнийг угтан авах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоос гадна нийгмийн хэв журмыг сахиулах, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй хил орчмын ойн бүсүүдэд аюулгүй байдлыг хангахад тусгай үүрэг гүйцэтгэх юм. Вьетнам Улсад байгуулагдсан энэхүү Морьт цагдаагийн хороо нь АСЕАН-ы улс орнуудад байгаа цорын ганц нэгж гэдгээрээ онцлог аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)